Охин үрдээ хийж болох хамгийн аймшигтай зүйл

Охин үрдээ хийж болох хамгийн аймшигтай зүйл

Охин үрээ “сайн охин” болгож төлөвшүүлэх нь аав ээжийн зүгээс хийж болох хамгийн аймшигтай зүйл. Энд би боловсон, ухаалаг эсвэл хариуцлагатай болгож хүмүүжүүлэх тухай яриагүй. Арай өөр утгаар ярьж байна.

"Хорошесть" буюу “сайн байх” гэдэг нь бусад хүмүүс өөрийг нь юу гэх бол гэдэгт ач холбогдол өгөх, бусдыг (адгийн амьтан байсан ч хамаагүй) гомдоохоос айхыг хэлнэ. Сайн (номхон дуулгавартай гэж ойлгож болно) байх гэдэг маш олон хүний хувьд насаараа үүрч явах хүндхэн ачаа адил.

Сайн охид том хүмүүст (цэцэрлэгийн багш, ээж аав, бага ангийн багш г.м.) их таалагддаг. Сайн охинд “хоолоо дуустал нь ид” гэж хэлэхэд л томчуудыг уурыг хүргэхгүйн тулд өнөөхийг нь огиулан байж арайхийн барна. Хожим, насанд хүрсэн хойно тэд яаж яваад их иддэг болчихсоноо ойлгож ядна. Бие организмаа сонсож сураагүй юм чинь аргагүй шүү дээ. Тэд чинь бага байхын л цадсан үгүйгээ асрагч багшаасаа мэддэг байсан юм хойно... Сайн охин томчуудын өөдөөс дугардаггүй, тэдэнтэй бүдүүлэг харьцдаггүй. Тэд томчууын өөдөөс инээмсэглэн толгой дохин чимээгүй сонсоод байж байдаг. Хожим 14-15 хүрсэн хойно нь, нэг гаж нөхөр автобусанд хүн ихтэйг далимдуулан биед хүрэхэд охин юу ч хэлэхгүй. Том хүний өөдөөс юм хэлж сураагүй болохоор тэр. Тэрээр дотроо үнхэлцэгээ хагартал айж байсан ч дуугуй л өнгөрнө... “Наад гараа тат! Холд!” гээд ширүүхэн хэлчих ёстой газар цаашид ч дуугуй тэвчсээр л байна.

Сайн охин дан онц сайн сурдаг. Хааяа нэг сайн дүн авах нь түүний хувьд жинхэнэ трагеди. Сургуульд байх хугацаандаа тэрээр багш, сурган хүмүүжүүлэгчдийн өөрт нь өгөх үнэлгээнд ихээхэн ач холбогдол өгөөд сурчихсан байдаг тул том болсон хойноо ч “Хүмүүс намайг юу гэдэг бол? Яаж үнэлэх бол?” хэмээн цаг ямагт эмзэглэнэ. Тэрээр амьдралаас дан онц дүн л хүснэ. Харамсалтай нь томчуудын ертөнц сайшаал магтаалдаа тун ч харам. Түүнээс болж охин сэтгэлээр унаж тайвшруулдаг эм (илүү хатуу юм л биш бол шүү дээ) тогтмол уудаг болно.

Сайн охид яг л биед эвтэйхэн хувцас шиг амар байхыг хичээдэг. Тэд эргэн тойрныхоо хүмүүст төвөг учруулах нь үгүй. Харин ч эсрэгээрээ... тэдэнд анхаарал тавьж, ая тавыг нь хангахын тулд бүхнээ зориулж өөрийгөө гаргуунд нь хаядаг. Цаадуул нь тэгж байгааг нь үнэлэх нь бүү хэл, хэт сул доройн шинж хэмээн үзэх нь тоогүй. “Бусдын төлөө өөрийгөө золих нь буян” гэх үзлээр хүмүүжсэн хичнээн олон охид хойрог, ажилгүй, арчаагүй эртэй гэр бүл болдог гэж санана... Цаадуул нь ч эхнэрүүдийнхээ хүзүүн дээр суучихаад ажиг ч үгүй явахыг нь яана?

Сайн хүүхэдтэй байх нь томчуудад амар байх нь мэдээж. Тийм хүүхдүүд яг л цонхны тавцан дээрх ургамал шиг нүд баясгаад л... Гагцхүү амьдралд “дуулгавартай, сайн байх нь” тухайн хүүхдэд өөрт нь муу. “Номхон зан чанараасаа салах гэж хүмүүс дараа нь багагүй зовдог. Тиймээс үр хүүхдүүд чинь бусдад амар бус... харин зоримог, өөрийнхөө төлөө баттай зогсож чаддаг, хүсэл ба хэрэгцээгээ сайн мэддэг, хувийн орон зайгаа хамгаалж чаддаг болог. Тэд өөрөө өөрсдийгөө үнэлж, шаардлагатай үед бусдад хариуг нь өгч сураг. Үр хүүхдүүд чинь, тэр дундаа охин үрс чинь сэргэлэн цовоо, аз жаргалтай байг...

Морена М.

Эх сурвалж: F4B сайт

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419