ЭМЯ: 1328 хүнээс коронавирусийн халдвар илэрч, таван иргэн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1328 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1245 нь Улаанбаатар хотод, орон нутагт 80, Зөөвөрлөгдсөн 3 байна.
Тодруулбал, Завхан 22, Ховд 2, Сэлэнгэ 2, Баянхонгор 5, Өвөрхангай 1, Говьсүмбэр 2, Сүхбаатар 6, Дорнод 2 тохиолдол байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 26692 боллоо.
Халдвар авсан таван хүн нас барсан байна. Нийт нас баралт боллоо. / 90 настай эмэгтэй, 48 настай эрэгтэй, 72 настай эмэгтэй, 61 настай эрэгтэй, 60 настай эмэгтэй коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн 49 настай эрэгтэй тархины гэмтэлтэй ГГҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан байна/
Сүүлийн 24 цагт 426 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 13772 болов.
Өнөөдрийн байдлаар 3789хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:
Хөнгөн:2124
Хүндэвтэр:1293
Хүнд: 309
Маш хүнд: 63 хүн байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.22-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.22-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, April 21, 2021