Дэлхийн дулаарал, цөлжилт газар тариалангийн бүс нутагт заналхийлж байна
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орон дэлхийн бусад улсуудын нэгэн адил цөлжилт, газрын хөрсний доройтол нь нийт газар нутгийн 78 хувь нь цөлжилтөд өртөж нилээд тулгамдсан асуудал үүсээд байгаа ажээ.
Байгаль орчны мэргэжилтнүүд, эрдэмтдийн үзэж байгаагаар цөлжилтөд нөлөөлж буй гол хүчин зүйлүүд нь бүс нутгуудад өөр өөр шалтгаантай гэж тодорхойлдог бөгөөд хамгийн ихээр нөлөөлж байгаа зүйл нь уур амьсгалын өөрчлөлт тэр дундаа Монгол оронд орох хур тунадасны орох хувиарлалтад өөрчлөлт орсонтой холбож үзэж байгаа ажээ.
Жилд орох хур тунадасны хэмжээнд өөрчлөлт ороогүй ч хавар ургамал ургаж эхлэх үед хур бороо огт орохгүй болсон. Харин 7, 8 дугаар саруудад ихээхэн хур тунадас орсноор хөрс үерийн усаар зөөгдөж элэгдэлд орох нь их болсон байна. Тиймээс Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахаар цөлжилтийг бууруулах чиглэлээр судалгаа, шинжилгээгээ үргэлжлүүлж байгаа бөгөөд Хятадтай хамтарсан "Нэг бүс нэг зам" төсөл хэрэгжиж, элэгдэлд орсон хөрсийг сэргээхийг зорьж байна. Төслийн эхний шатны үр дүнд өмнө доройтсон байсан зарим газарт ургамлын бүрхэвч сэргэж байгаа дүр зураг ажиглагдаж эхэлсэн байна.
Эх сурвалж: A24 News Agency