Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргажээ
Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасан. Хөл хорионы үед халдварын тоо өндөр хэвээр, нас баралт ихсэж байгаа учир хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналаа Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.
Хөл хорионы хугацаа дуусах дөхөж буй тул хөл хориог сунгах тухай тус яамны саналыг өнөө орой болох УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт уламжлах юм байна.
ЭМЯ-наас хатуу хөл хориог анхнаасаа 14-28 хоног сунгах санал хүргүүлсэн боловч эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн үзэж 15 хоногоор тогтоожээ.