Мөнгөн дэмжлэгээс хоцорсон иргэд нэр дээрээ олон данстай байна
Сангийн яамнаас өгч буй мэдээллээр 300 мянган төгрөгийг иргэдийн 94.9 хувьд (3.200.535) арилжааны банкуудаар дамжуулан шилжүүлээд байгаа юм. Харин мөнгөө аваагүй цөөн тооны хүн үлджээ. Мөнгөн дэмжлэгээс хоцорсон иргэдийн хувьд дийлэнх нь бичиг баримтгүй, улсад бүртгэлгүй, и-баримтын системд бүртгүүлээгүй болохыг албаны хүмүүс мэдээлж байгаа юм. Гэхдээ И-баримтад бүртгэлтэй ч данс нь хаагдсан, тус системд өмнө нь бүртгүүлсэн ч и-мэйл хаяг, утасны дугаараа ашигладаггүй зэрэг олон шалтгаанаар иргэд 300 мянган төгрөгөө авч чадахгүй байгааг цахим орчинд шүүмжлэх болсон.
Одоогоор Сангийн яамнаас хэчнээн иргэн мөнгөн дэмжлэг аваагүй байгаа тоон мэдээллийг нэгтгэж буй аж. Тус яамнаас мэдээлснээр, зарим иргэний нэр дээр банкны 2-3 данс бүртгэлтэй байжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин