ЭМЯ: 1311 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт сорьцоос 1311 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Эдгээрийн 1214 нь Улаанбаатар хотод, орон нутагт 97 тохиолдол байна.
Тодруулбал, Увс 1, Завхан 14, Ховд 2, Өвөрхангай 3, Төв 7, Сэлэнгэ 1, Хэнтий 4, Дархан-Уул 61, Орхон 4 тохиолдол байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 24195 боллоо. Мөн коронавирусийн хүнд гэх шалтгаанаар хоёр хүн нас барлаа. Нийт нас баралт 51 болж байна. /75 настай эрэгтэй 4 сарын 18 -нд онош нь батлагдаж, ковидын нэн хүнд гэх шалтгаанаар, 83 настай эрэгтэй Звхан аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын замын нэн хүнд шалтгаанаар нас барсан байна.
Мөн 459 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 12860 болоод байна.
Өнөөдрийн байдлаар 3520 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,
-Хөнгөн: 2278
-Хүндэвтэр:926
Хүнд:253
-Маш хүнд: 63 хүн байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.20-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.20-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, April 19, 2021