Таргалах шалтгаан ба онцлог

Таргалах шалтгаан ба онцлог

Эмчийн өгч буй эрүүл мэндийн энгийн зөвөлгөө

Энэ удаа Япон улсын Эрүүл Мэндийн Нэгдсэн төвийн эрхлэгч эмч Мязака Шигэрү эмчийн зөвөлгөөг орчуулан оруулж байна.

Таргалалт бол төрөл бүрийн өвчин үүсгэх тул тэдгээр өвчнөөс өөрийн биеийг хамгаалахын тулд таргалах шалтгаан, таргалалтаас үүсэх өвчин, эрүүл турах гэсэн 3 хэсгээс эхний хэсгийг орчуулан бичлээ.

Таргалах шалтгаан ба хүмүүсийн таргалах онцлог

Хүмүүс жаахан ч гэсэн таргалах төдийд л өвчлөмтгий болдог. Сүүлийн жилүүдэд Америк болон Европ хүмүүстэй харьцуулахад Япон хүмүүсийн таргалалтын түвшин харьцангуй хөнгөн гэж үздэг ч тайвширч болохгүй. Яагаад гэвэл Япон болон Ази хүмүүс нь хөнгөн хэлбэрийн таргалалттай байсан ч төрөл бүрийн өвчинд нэрвэгдэхэд хялбар болдог.

Үүний шалтгаан нь дотор өөхтэй холбоотой гэж үздэг. Ази хүмүүсийн хоол тэжээлээр хүртсэн энерги нь арьсан доорхи өөх биш дотор өөх болон хуримтлагдах тул дотор өөх хуримтлагдсанаас өвчин үүсэх эрсдэл өндөртэй болдог. Дэлхийн хэмжээнд биеийн жингийн индекс нь 30-аас дээш байвал таргалалт гэж үздэг. Гэвч Япон болон Ази хүмүүсийн хувьд БЖИ нь 25 - 30 бол хөнгөн хэлбэрийн таргалалт гэж үзэх бөгөөд энэ түвшинд ч эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь аюултай гэж үздэг байна.

Таргалах шалтгаан

Хоолны хэмжээ болон биеийн хөдөлгөөний хэмжээ гэх мэт өдөр тутамын амьдралын хэв маяг буюу зуршил нь шалтгаан болно. Ер нь яагаад тарган болдог вэ? Энгийн үгээр хэлхэд хоол тэжээлээр хүртэж байгаа энерги нь хэрэглэж байгаа энергиэс их байгаа учир юм. Хэрэглэгдэхгүй үлдсэн энерги нь өөх болон хадгалагдчихаад байгаа учир дараахи амьдралын буруу зуршил нь таргалах шалтгаан болдог байна.

Хэтрүүлэн идэж, биеийн хөдөлгөөн дутагдах нь

Дунд болон ахимаг насны ялангуяа биеийн хөдөлгөөн багатай хүмүүс нь залуу байсантайгаа адил хэмжээний хоол хүртээд байвал хялбархан таргалдаг ба үүний учир нь бодисын солилцооны үндсэн хэмжээ нь багассан байдагт байна.

Бодисын солилцооны үндсэн хэмжээ гэдэг нь амьд организмын амьдрахын тулд хэрэглэгдэх энергийн хэмжээг хэлнэ. Хүн юу ч хийгээгүй тайван байхад хүртэл энерги хэрэглэгдэж байдаг. Тэгвэл бодисын солилцооны үндсэн хэмжээ нь 10 - 20 насны үед оргил үедээ байх ба түүнээс хойш аажим аажмаар буурдаг байна. Иймд дунд нас болон ахимаг насныхан маань хүртэх хоолны хэмжээгээ багасгах уу эсвэл биеийн хөдөлгөөнөө ихэсгэж биед хэрэглэгдэх энергийн хэмжээг ихэсгэхгүй бол таргалалтаас зугтааж үл чаддаг байна.

Стресс болон санаа зовоосон олон асуудал

Өдөр тутамын амьдралд стресс болон сэтгэл зовоосон олон асуудалууд байвал симпатик мэдрэлийн нөлөөгөөр эрчимтэй нөхцөл байдал үргэлжилж хоол тэжээл хүртэх хэмжээ нь ихсэн,хүртсэн хоол тэжээлийн бодисын солилцоо нь удаан болж, хоолоор хүртсэн энерги нь өөх болон амархан хуримтлагддаг байна. Мөн стрессээс болж цөхрөн хоол их иддэг нь таргалалтын нэг шалтгаан юм.

Хэвийн бус амьдралын хэв маяг, нойр дутагдах, хэт унтах

Шөнө ажилдаг болон илүү цагаар ажилдаг хүмүүс нь хэвийн бус амьдралын хэв маягт захирагдан тогтмол цагт хооллохгүй эсвэл гадуур их хооллож байдаг тул хооллолтын хэв маяг нь алдагдан амархан таргалдаг байна. Мөн нойр дутах буюу эсвэл хэт их унтдаг хүмүүс бол хоолны дуршилыг тогтоон барьж байдаг лептин гэдэг гормоны ялгаралт багасан, эсрэгээрээ хоолны дуршилыг ихэсгэж байдаг грелин гэдэг гормоны ялгаралт ихэсдэг тул хэт их идсэнээр таргалахад хялбар болдог.

Таргалалтын ноцтой тойрог

Хоолны дуршилыг барьж байдаг лептин гормоны үйлчилгээ суларвал амархан таргална. Жаахан таргалсан гээд тэр хэвээр нь тоохгүй орхивол улам таргалан, турхад хэцүүхэн болдог тул үүнийг таргалалтын ноцтой тойрогт орж байна гэдэг байна. Таргалаад ирэхээр хэвлийн доод хэсэг, ууц, гуя гэх мэт хэсгүүдийн арьсан доор болон дотор эрхтний эргэн тойронд өөх нь хялбархан бий болж дээрхи хэсгүүдэд өөхний эсүүд цугларч, өөхөн эдийг олноор бий болгоно.

Хоолоор авсан энергийн нэг хэсэг нь өөх болон хувирч, нөөц энерги болон өөхний эсэд хуримтлагдана. Өөхний эс нь хүний биед, биеийн үйл ажилгааг бүрдүүлэх төрөл бүрийн физиологийн үйл ажилгаа явуулах бодис болон гормоныг ялгаруулж байдаг.

Тэдгээрийн нэг болох лептин гормон ба энэ нь биеийн өөхийг тодорхой хэмжээнд байлгадаг байна. Лептин гормон нь тархинд үйлчилж, хоолны дуршилыг тогтоон барьж, биеийн доторхи өөхийг энерги болгон хэрэглэхэд хялбар болгож байдаг байна. Гэвч өөхний эсэд өөх нь хэт их хуримтлагдвал, лептин гормоны үйл ажилгаа нь сулардаг байна. Тэгвэл хоолны дуршилыг тогтоон барьж чадахгүйд хүрч, хэтрүүлэн иддэг болсоноор өөхний хэрэглээ нь удааширч саатан улам их таргалдаг байна.

Мөн угаасаа лептин гормоны үйл ажилгаа нь сул хүмүүс байдаг нь нотлогджээ.

Таргалалтын ноцтой тойрогт унахгүй тулд ямар арга хэмжээ авах вэ?

Юуны өмнө өдөр бүр биеийн жингээ үзэж тэмдэглэл хийж хэвших хэрэгтэй. Тогтмол биеийн жингээ тэмдэглэж хэвшсэнээр өнөөдрийг хүртэлхи амьдралын ижил хэв маягаараа биеийн жингээ хэрхэн нэмэгдэж байгааг тооцоолж, мэдэж авна. Чадвал биеийн жинтэй хамт хоолны хэмжээ болон хоолныхоо найрлагыг хамт тэмдэглээрэй.

Биеийн жингээ нэмэгдэж байгаа үеийг эргүүлж харахад чинь чухам юу идвэл биеийн жин нэмэгдэж байгаа шалтгаан нь гарч ирж та өөрийгөө нэг алхамаар нээх болно.

Ногоо их хэмжээгээр агуулсан хоол идвэл энергийн хэмжээ нь бага тул энерги хэтрүүлэн хүртэхээс урьдчилан сэргийлж чадахаас гадна хоолоо сойход ч тохиромжтой гэж үздэг.

Мөн таргалсан хүмүүсийн ихэнхи нь гэдэсний нянгийн бичил орчин дохь бактерийн төрөл нь цөөн байгаа нь судалгаагаар нотлогдсон байна.

Гэдэсний бактери нь хоолыг задлах үйлчилгээ үзүүлэх ба гэдэсний бактерийн үйлчилгээгээр SCFA、Short-chain fatty acid буюу

SCFA, богино гинжит тосны хүчлийг бий болдог байна.

SCFA、Short-chain fatty acid буюу SCFA、Богино гинжит тосны хүчил нь гэдэснээс GLP-1 гэх мэт төрөл бүрийн гормоныг ялгаруулан, ходоод гэдэсний үйл ажилгааг дөлгөөхөн болгож өгдөг. Ходоод гэдэсний замд хоол нь дөлгөөн намуухан явж өнгөрснөөр гэдэс цатгалан байгаа мэдрэмж бий болж хоол идэх хэмжээ багасаж, таргалалтаас урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байна.

Тарган хүмүүст ч бас SCFA、Short-chain fatty acid буюу SCFA、Богино гинжит тосны хүчлийг их хэмжээгээр бий болгож болно. Энэ аргын нэг нь ногоог их хэмжээгээр хүртэх явдал юм. Ногоо нь гэдсэнд SCFA、Богино гинжит тосны хүчилд хувирч өөрчлөгддөг учир өдөр бүр хоолондоо ногоо тогтмол хүртэж байвал таргалахаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй гэж үздэг

Дашрамд хэлэхэд Япон хүмүүсийн Эрүүл Мэнд Хөдөлмөрийн яамнаас нь тогтоож өгсөн хоногт идэх ногооны хэмжээ нь 350 грамм бөгөөд хоолондоо ногоо их хэрэглэхээс гадна ногооны шүүсийг их ууж хэрэглэдэг.

Япон болон Ази хүмүүсийн БЖИ-ээс таргалалтын түвшингийн хүснэгт:

БЖИ = Биеийн жин(kg): Биеийн өндөр (m) * Биеийн өндөр (m)

БЖИ нь 18,5 - Туранхай

БЖИ нь18.5-24.9 - Хэвийн жин

БЖИ нь 25.0-29.9 - Таргалалт I зэрэг

БЖИ нь 30.0-34.9 - Таргалалт II зэрэг

БЖИ нь 35.0-39.9 - Таргалалт III зэрэг

БЖИ нь >40.0 - Таргалалт Ⅳ зэрэг

 

Япон хэлнээс орчуулсан:

Лхагвадоржийн Энхтуяа

Ангаах ухааны доктор (Ph.D)

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419