Энэ долоо хоногт халдварын тоо хамгийн өндөр түвшинд хүрлээ
Сүүлийн 24 цагт 11963 хүнээс шинжилгээ авахад 1340 хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо. Эдгээрийн 1220 нь Улаанбаатарт, 119 нь орон нутагт бүртгэгдэж, нэг тохиолдол зөөвөрлөгджээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Улаанбаатар хотын өвчлөл маш өндөр байна. Өмнө нь төсөөлж байснаас илүү хүнд байдалд байна. Өвөл хорьж байсан хатуу хөл хорио, өнөөдрийн хөл хорионы нөхцөл байдал тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаа. Улаанбаатарт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд 150 гаруй хороог хамарч байгаа бөгөөд орон сууцны хорооллуудаас ихэвчлэн илэрч байгаа. Тиймээс байрны гадаа хүүхдүүдээ тоглуулах, удаан хугацаанд салхилах, дэлгүүрээр ойр ойр үйлчлүүлэх зэргээс болгоомжилж, зөвхөн шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ барин зөвшөөрөгдсөн орчинд гарахыг иргэдэд анхааруулж байна.
Өнөөдөр мэдээлж буй халдварын тоо энэ удаагийн хатуу хөл хорионоос өмнө халдвар авсан хүмүүсийг хамарч байгаа ба тэдгээр өвчтөнүүдийн нууц үе өнгөрснөөр илэрсэн тохиолдлууд гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулж байна. Хатуу хөл хорионы үр дүн хараахан гарах болоогүй. Ирэх долоо хоногоос үр дүн мэдрэгдэх дүр зураг ажиглагдаж байгаа. Өнөөдрийн бодит байдлаар бол Улаанбаатар хотын тэр дүүрэг, тэр хороо, тэр байр халдварын эрсдэлтэй байна гэж хэлэх боломжгүй болсон. Таны эргэн тойронд халдвар тарсан байгаа гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй" гэдгийг анхаарууллаа.
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР
- Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол - 21995
- Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тоо - 18876
- Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо - 2549
- Нас барсан - 44
- Эдгэрсэн хүний тоо - 11877
Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүний тоо - 3202
- Хөнгөн – 2054 (64.1%)
- Хүндэвтэр – 860 (26.9%)
- Хүнд - 231 (7.2%)
- Маш хүнд – 57 (1.8%)
- Гэрээр эмчлүүлж байгаа өвчтөн - 4604
ЭНЭ 7 ХОНОГТ
(2021.04.12 - 2021.04.18)
Халдварын бүртгэгдсэн шинэ тохиолдол - 6966
- Даваа гаригт (IV.12) - 704
- Мягмар гаригт (IV.13) - 885
- Лхагва гаригт (IV.14) - 1208
- Пүрэв гаригт (IV.16) - 742
- Баасан гаригт (IV.17) - 1107
- Бямба гаригт (IV.18) - 980
- Ням гаригт (IV.19) – 1340
Улаанбаатар хотод бүртгэгдсэн - 6317
- Даваа гаригт (IV.12) - 598
- Мягмар гаригт (IV.13) - 836
- Лхагва гаригт (IV.14) - 1094
- Пүрэв гаригт (IV.16) - 654
- Баасан гаригт (IV.17) - 1020
- Бямба гаригт (IV.18) - 895
- Ням гаригт (IV.19) - 1220
Орон нутагт бүртгэгдсэн - 644
- Даваа гаригт (IV.12) - 106
- Мягмар гаригт (IV.13) - 48
- Лхагва гаригт (IV.14) - 114
- Пүрэв гаригт (IV.16) - 88
- Баасан гаригт (IV.17) - 84
- Бямба гаригт (IV.18) - 85
- Ням гаригт (IV.19) - 119
Нас баралт - 22 (Нийт бүртгэгдсэн тохиолдол 44)
- Даваа гаригт (IV.12) - 3
- Мягмар гаригт (IV.13) - 2
- Лхагва гаригт (IV.14) - 2
- Пүрэв гаригт (IV.16) - 2
- Баасан гаригт (IV.17) - 6
- Бямба гаригт (IV.18) - 4
- Ням гаригт (IV.19) - 3
Өнгөрсөн хоногт халдварын улмаас гурван хүн нас барж, нас барсан 44 дэх тохиолдол бүртгэгдлээ. Нас барсан иргэд бүгд Ковидын хүнд нөхцөлийн улмаас гэсэн оноштой байжээ. Тодруулбал,
- 44 настай, эрэгтэй. Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан.
- 51 настай, эмэгтэй. Дөрөвдүгээр сарын 17-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан. Ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан.
- Дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтсэн ба биеийн байдал хүндэрсний улмаас өчигдөр нас барсан байна.
Эх сурвалж: Зиндаа.мн