1.Тамхинаас татгалз.
Статистик мэдээллээр бол дэлхий дээр жилд таван сая хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг аж. Тамхи нь зүрх судас болон тархи мэдрэл гээд олон өвчний суурь болдог.
2.Архинаас яагаад татгалзах хэрэгтэй гэдэг дээр илүү тайлбар хэрэггүй буй заа. Архи арван нас хорооно гэдэг үг ч бий.
3.Өдөрт 40 минутаас багагүй хугацаанд алхаж зугаал. Энэ нь зүрх судасны системд сайнаар нөлөөлөөд зогсохгүй хэвийн жинтэй байх, жингээ хасахад тустай.
4.Хэрвээ өглөө, орой унтах босох цаг тань ямар нэгэн тодорхой хэмнэлгүй бол таны бие организм зөв хэмнэлээ олж чадахгүйгээс болж та ядарснаар дуусна. Тиймээс тодорхой дэглэм баримтла, /өдрийн тэмдэглэл хөтлөсөн ч болно/ мэдээж бага зэрэг өөрчлөгдөж болно.
5.Жимс ногоог түлхүү хэрэглаж, хайрсан болон өөх тосноос татгалз. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр бол, хүний өдрийн хоол хүнсний хэрэглээний 60 хувь нь жимс, ногоо байх нь зохистой гэсэн байдаг. Жимс ногоо нь хүний бие организмд хэрэгтэй амин дэм эрдэс бодис болон антиоксидантуудыг агуулж байдаг.
6.Биеийн жингээ хянаж, илүүдэл жингээс сэргийл. Жингээ хянах энгийн арга бол Биеийн жингийн индек /Body mass index/-сээ тогтоох. Жишээ нь, 60 кг жинтэй 170 см өндөртэй хүний биеийн жингийн индексийг бодож үзье. БЖИ=60:170m2=20.7гэж гарч байна. БЖИ нь 18,5 хүртэл бол хэт бага жинтэй, 18,5-25 бол хэвийн, 25-30 бол илүүдэл жинтэй, 30-аас дээш бол хэт илүүдэл жинтэй гэж үздэг байна.
7.Давс хиамны хэрэглээг багасга. ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, давсны илүүдэл хэрэглээ нь зүрх судасны өвчлөлд хүргэж байгаа гол шалтгаануудын нэг гэжээ. Насанд хүрсэн хүний өдрийн давсны хэрэглээ нь таван грамм буюу нэг цайны халбагаас хэтрэхгүй байх зохистой гэж үздэг байна. Бидний хэрэглэж байгаа давс зөвхөн хоолонд хийж байгаагаар хязгаарлагдахгүй бөгөөд түргэн хоолнууд, хиам зэрэг бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнд ихээр агуулагдагдаж байдаг.
8.Өөртөө таарч тохирсон дасгал хөдөлгөөн спортын төрлөө сонгож түүгээрээ идэвхтэй хичээллэ. Агаарт алхаж, дугуй унах зэрэг нь таны бие организмын хүчилтөрөгчийг нэмэгдүүлнэ.
9.Сайн унтаж амрах нь эрүүл амьдралын нэг чухал үндэс. Найман цагаас багагүй хугацаанд унтаж амарч байх ёстой бөгөөд тогтсон тодорхой цагт унтахаар хэвтэх нь нойргүйдэхээс сэргийлэхэд тустай.
10.Эрүүл мэндийн хяналтанд тодорхой хугацаанд орж бай. Ингэснээр өвдсөнийхөө дараа мэдэж эмчлүүлэх биш, урьдчилан сэргийлж чадна.
Эх сурвалж: UBSonin