Хөрс, газрын доорхи усны бохирдол нь хүүхдүүдийн дунд өвчний тархалтыг ихэсгэж байна
Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хаврын улиралд бага насны хүүхдүүдийн дунд гэдэсний халдвар, суулгалт зэрэг өвчний тархалт эрс нэмэгддэг. Эмч, мэргэжилтнүүд болон иргэд хүүхдүүдийн дунд тархаж байгаа өвчлөлийг олон тооны нүхэн жорлонгоос нэвчсэн нитратын бохирдлоос үүдэлтэй холбон тайлбарлаж байгаа. Гэр хорооллын хөрсний бохирдлын 88 хувийг нүхэн жорлон үүсгэж газар доорх гүний усыг нитратын бохирдолд оруулж байгаа ажээ. Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонг багасгах зорилгоор “Жорлонгоо өөрчилье” төслийг сайн дурын ажилтнууд санаачилж хэрэгжүүлж байна. Тэд иргэдэд нүхэн жорлонгоо өөрчлөхөд чиглэсэн боловсрол олгох, хямд шийдлийг гаргаж өгөх, засвар үйлчилгээг үзүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд иргэд хүүхэд, гэр бүлийнхээ аюулгүй байдлыг жорлонгоо өөрчлөх хүсэлтэй байна.
Эх сурвалж: A24 News Agency