ЭМЯ: 742 тохиолдол илэрч, халдварын улмаас хоёр хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 10666 сорьцоос 742 хүний шинижлгээнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа. 72 настай эрэгтэй, 69 настай эмэгтэй хоёр иргэн коронавируст халдвараар нас барлаа. Бөөрний архаг дутагдлын хүнд хэлбэрээр өвдсөн нэг иргэн мөн нас барлаа.
Эдгээрийн 654 нь Улаанбаатар хотод, 88 орон нутагт бүртгэгдлээ.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 18565 боллоо.
Мөн 385 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 10638 болоод байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.15-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.15-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, April 13, 2021