ЭМЯ: 1220 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 10827 сорьцоос 1220 хүний шинижлгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Эдгээрийн 1094 нь Улаанбаатар хотод, 114 орон нутагт , зөөвөрлөгдсөн 10, эмнэлгээс шалтгаалах халдвар 2 тохиолдол бүртгэгдлээ.
Тодруулбал, Архангай 26, Төв 21, Сэлэнгэ 10, Ховд 15, Өвөрхөнгай 4, Говьсүмбэр 1, Дундговь 3, Дорноговь 2, Сүхбаатар 11, Булган 2 тохиолдол байна.
Мөн 44 эрэгтэй, 49 настай эрэгтэй коронавирусийн хүнд гэх шалтгаанаар нас барлаа.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 17823 боллоо.
Мөн 366 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 10253 болоод байна.
Өнөөдрийн байдлаар 2804 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,
-Хөнгөн: 1974
-Хүндэвтэр: 652
Хүнд: 138
-Маш хүнд: 40 хүн байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.14-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.14-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, April 13, 2021