Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 885 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 836 нь Улаанбаатар хотод, орон нутагт 48 байна.
Мөн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр нас баралтын тоо 27-д хүрэв.Үүнийг задалбал 20 настай эрэгтэй болон 61 настай эрэгтэй байсан. Эдгээр өвчтнүүд коронавирусийн шалтгаанаар нас барсан гэж оношлогдсон.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 16603 боллоо.
Сүүлийн 24 цагт 371 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 9887 болов.
Өнөөдрийн байдлаар 2667 хүн эмчлэгдэж байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.13-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.13-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, April 12, 2021