ЭМЯ: 704 хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрч, гурван хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 704 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 598 нь Улаанбаатар хотод, орон нутагт 106 байна. Тодруулбал, Хөвсгөл 3, Ховд7, Архангай 3, Төв 28, Баянхонгор 6, Дундговь 9, Сүхбаатар 9, Дорнод 1, Сэлэнгэ 8, Өвөрхангай 7 тохиолдол байна.
Гурван хүн нас барлаа. Ингэснээр нас баралтын тоо 25-д хүрлээ. Коронавируст халдварын улмаас 73,79, 69 настай иргэд нас барсан байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 15718 боллоо.
Сүүлийн 24 цагт 357 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 9516 болов.
Өнөөдрийн байдлаар 2637 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:
Хөнгөн:1912
Хүндэвтэр:588
Хүнд: 188
Маш хүнд: 19 хүн байна" гэв.
Дэлхий дахинд 646.863 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 483.188 иргэн эдгэрсэн байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.12-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.12-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, April 11, 2021