Улсын начин Э.Энхбатыг өнөөдөр БНСУ-руу эмчилгээнд авч явна
Энэ сарын эхээр Олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож тархинд нь хүндээр гэмтэл учруулсан билээ.
Харин Э.Энхбатын биеийн байдал дээрдэхгүй, унтуулганд байгаа талаар ар гэрийнхэн нь хэлсэн. Тэдний хэлж буйгаар гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн.
Тэгвэл найздаа зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсан Э.Энхбатын эмчилгээнд 500 гаруй сая төгрөг шаардлагатай тул улс даяарх бөхчүүд нийлж хандивын аян эхлүүлсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр ХБНГУ-д эмчлүүлэх талаар яригдаж байсан бол өнөөдөр 12.00 цагаас Э.Энхбатыг БНСУ- руу эмчилгээнд тусгай үүргийн онгоцоор авч явахаар болжээ.
Найзыгаа зодсон Н.Түвшинбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм.