Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч өчигдөр (2021.04.08) 18.00 цагийн үед харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтжээ. Хэргийн талаар тодруулбал, 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АКА буугаар олон удаа буудаж хөнөөсөн байна. Хэрэг гарсан харуулын цэг хилийн заставаасаа 20 километрийн зайтай аж.
Дээрх хоёр цэрэг нь галт зэвсэгтэй, ойрын айлаас мотоцикл хулгайлан зугтсан байна. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийнэ гэж мэдээллээ.