Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо.
Энэ хугацаанд өмнө мөрдөж байсанчлан 15 салбарын үйл ажиллагааг зөвшөөрөх бөгөөд иргэдийн хувьд эмнэлгийн тусламж, өмгөөлөл, түлш худалдан авах болон дэлгүүр орох, газар тариалан, зөөврийн ус, шинжилгээ өгөх, буяны үйл ажиллагааг зөвшөөрнө.
Энэ түвшинд:
- Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /"УБТЗ" ХНН, "Чингис хаан", ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, "МИАТ" ТӨХК, "Биокомбинат" ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
- УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
- Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
- Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
- Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
- Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
- Банкны цахим болон автомат тооцооны машин
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
- Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
- Оршуулга
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ХЯЗГААРЛАХ БОЛОН ХЯЗГААРЛАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА: