Засгийн газар хуралдаж, хөл хорио тогтоох талаар хэлэлцлээ.
Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр” Цар тахлыг даван туулах цорын ганц арга бол вакцинжуулалт. Тиймээс 4,5-р сарыг дархлаажуулалтын сар болгосон. Энэ нь үр дүнд хүрч байна.
Тиймээс цаашлаад улам эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байна. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай болж дууссан. Одоо татан авах цаг хугацааны ажил үлдсэн. Амаргүй ажил юм. Хоёр тун хийж байгаа. Түүнчлэн бөөнөөр нь вакцин татах боломжгүй. Мөн улс орнууд эхлээд дотоодын хэрэгцээгээ хангахаар экспортоо хязгаарласан. Гэхдээ бид долдугаар сарын 01 гэхэд иргэдээ хамруулж дуусна.
Израйл улс халвар хамгааллын дэглэмээ яс барьж вакцинжуулалтаа хийж чадсан. Жишиг улс болсон.
Монголчууд бид энэ замаар нь явах ёстой. Тиймээс Израйлтай адилхан иргэдээ хамгаалахын тулд хөл хорихоор шийдсэн.
Тиймээс УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газар дэмжиж, 04.10-04.25-ны хооронд 15 хоногийн хугацаанд улаан түвшинд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоож байна. Энэ сүүлийн хөл хорио байг.
Мөн эдийн засгаа бодохгүй бол болохгүй. Сүүлийн нэг сар төрийн санд нийт нэг их наяд 26.5 тэрбум төгрөг төвлөрсөн. Тиймээс Засгийн газраас энэ мөнгийг иргэн бүртээ хүртээх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс иргэн бүрт 300 мянган өгөхөөр боллоо” гэв.