48:24
ШУУРХАЙ: Ирэх бямба гарагаас ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохоор боллоо
Ирэх бямба гарагаас хатуу хөл хорио тогтоохоор боллоо. Энэ талаар Ерөнхий сайд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “УОК-оос дөрөвдүгээр сарын 10-15 хооронд бүх нийтийн бэлэн байдалд шилжих санал гаргасан. Уг саналыг засгийн газраас дэмжиж байна. Энэ хөл хорио хамгийн сүүлийнх байгаагаасаа гэж чинь сэтгэлээсээ хүсэж байна. Монгол Улсын Засгийн газраас дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан. Энэ нь үр дүнгээ өгч хагас сая иргэнээ дархлаажуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай хийгдэж дууслаа” гэв.