Б.Буянтогтох: Эмнэлгийн эмч, ажилтнууд туйлдаж, хүний нөөц хомсдох эрсдэлтэй байна
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлгийн ачааллын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Сүүлийн өдрүүдэд халдвар авах хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж буй. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал ихсэж, эмч нарын хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Тархалтын тоо нэмэгдэх хэрээр биеийн байдал хүндэрч, нас барах хүний тоо хэд дахин нэмэгдэж өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүслээ” гэв.