ЭМЯ: 554 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нэг иргэн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ "Сүүлийн 24 цагт 11116 хүнд PCR шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 451 нь Улаанбаатар хотод, 102 орон нутагт бүртгэгдсэн байна.
Коронавирусийн халдвар авсан 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас барсан иргэдийн тоо 18 болж байна.
Тодруулбал, Төв 51, Баянхонгор 12, Өвөрхангай 11, Говьсүмбэр 5, Дорноговь 2, Сүхбаатар 7, Архангай 7, Сэлэнгэ 5 тохиолдол байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 12780 боллоо.
Сүүлийн 24 цагт 372 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 8140 болов.
Өнөөдрийн байдлаар 2637 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:
Хөнгөн: 2176
Хүндэвтэр:373
Хүнд:74
Маш хүнд: 14 хүн байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.08-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.08-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, April 7, 2021