Өмнөд Солонгос хууль бус цагаачдыг дархлаажуулалтад хамруулна
БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд ковидын эсрэг вакцинд хамрагдах боломжтой болжээ. Тус улсын дархлаажуулалтын хорооны мэдээлснээр ард иргэдийнхээ эрүүл мэндэд нөлөөлөхүйц эрсдэлийг харгалзан үзэж, ийм шийдвэр гаргасан гэв.
БНСУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, вакцинжуулалтад хамрагдах хууль бус оршин суугчдыг торгох, мөрдөх, баривчлах, албадан гаргах зэрэг арга хэмжээ авахгүй хэмээжээ. Тус улсад гадаадын 2.1 сая хүн амьдарч, ажиллаж байгаагийн 20 хувь нь хууль бус цагаачид аж.