Шадар сайдын шийдвэрийн дагуу ЭМЯ, ХӨСҮТ-ээс гэрийн тусгаарлалтанд орсон иргэдэд халуунаа хэмжиж өрхийн эмчидээ мэдэгдэх зорилгоор халууны шил, халдварын эсрэг болон халуун бууруулах эм, дархлаа сэргээх витаминаас бүрдсэн Эмчилгээний багцыг олгоод буй.
Тэгвэл тус багцад байгаа эмийн нэг бүрийн үнийг эмийн сангаас тодрууллаа. Халуун хэмжигч, Парацетамол, Витамин С-1000, Витамин Д-2000 зэргийг дээрх зурганд байгаагаар бодоход 10 мянга гаруй болж байгаа юм.
Витамин С-1000 No.110 Шахмал - 21st Century Health Care, Inc-38500
Витамин Д-2000 №110 Шахмал - 21st Century Health Care, Inc-34000
Халуун хэмжигч DMT-101 - Bioland Technology LTD-5500
Парацетамол 500мг №10 Шахмал - 600 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Үүнийг тооцоолоод үзэхэд, Витамин С-1000 110 шахмал - 38500 юм бол 7*350= 2450
Витамин Д-2000 110 шахмал- 3400 гэвэл 310*6= 1860 болно.
Парацетамол 10 шахмал 600 , 60*10=600 нийт дүнг бодоход 10410 гэж тооцохоор байна.