Монгол бол залуусын орон юм. НҮБ-ын Хөгжлийн агентлага хүртэл энэ улсын хүн амын гуравны нэг нь 15-34 насны залуус эзэлж байгааг онцолжээ. Эдгээр залуус монголын хөгжлийн хамгийн ярвигтай үед олон янзын сорилтыг туулж байгаа ба тэднээс монголын эдийн засаг, ирээдүй хамаарч байна.
Тиймээс, сүүлийн жилүүдэд залуучууд удирдах, шийдвэр гаргах албан тушаалд томилогдож, ирээдүйг тодорхойлох нь өдөр ирэх тусам энгийн үзэгдэл болсоор байна. А24 ажиллаж байгаа салбартаа манлайлах, удирдах үүрэг хүлээсэн гурван залуутай уулзсан юм. Дамбын Хандсүрэн бол зочид буудал, барилга угсралтын компанийн гүйцэтгэх захирлаар сүүлийн арван жил ажиллаж байгаа юм. Энхтайваны Хосбаяр нь монголын хамгийн том хэвлэлүүдийн нэг Масс телевизийн захирал. Мөн Говийн бүсэд 2017 онд барьж ашиглалтад оруулсан 50 мВт-ын “Цэций” салхин цахилгаан станц төсөлд захирлаар ажиллаж Форбес сэтгүүлийн 30 хүрээгүй 30 жагсаалтад Монголын төлөөлөл болж Энхцэцэгийн Орчлонтой уулзлаа. Тэрээр 26 настайдаа сэргээгдэх эрчим хүчний компанийн захирал болсон юм.
Эх сурвалж: A24 News Agency