ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
"Сүүлийн 24 цагт 831 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 731 нь Улаанбаатар хотод, орон нутагт 99 байна. Мөн нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 13 боллоо.
Тодруулбал, Дархан 12, Эрдэнэт 2, Сэлэнгэ 8, Булган 3, Хөвсгөл 1, Архангай 10, Баянхонгор 3, Төв 14, Ховд 27 тохиолдол бүртгэгдлээ. Хамгийн их халдвар бүртгэгдэж байгаа аймгаар Төв аймаг нэрлэгдээд байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 11651 боллоо.
Сүүлийн 24 цагт 79 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 6010 болов.
Өнөөдрийн байдлаар 2480 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:
Хөнгөн: 2130
Хүндэвтэр: 279
Хүнд:60
Маш хүнд: 11 хүн байна" гэж ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.06-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.06-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, April 5, 2021