Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 602 хүнээс халдвар илэрлээ. Шинээр илэрсэн 602 тохиолдлын 514 нь Улаанбаатар хотоос, 88 нь орон нутгуудаас илэрчээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 10820 боллоо. Түүнчлэн эмчлүүлж байсан 60 гаруй насны эрэгтэй хүн нас баржээ.
Сүүлийн 24 цагт 282 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 10820 бүртгэгдсэнээс 5931 нь эдгэрсэн.
Одоогоор 2111 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 12, хүнд 52 хүн байгаа" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.05-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.05-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, April 4, 2021