Есөн төрлийн хүмүүс байдаг. Та аль нь вэ?
Есөн төрлийн хүмүүс байдаг. Та аль нь вэ?
1. Салхи мэт хүмүүс байдаг.
Өнөөдөр энд, маргааш тэнд байнга үзэгдэвч тогтвортой зүйлийг огтхон ч хийж бүтээдэггүй, хобби нь үргэлж солигддог, ямар ч зүйлийг удаан хүлээддэггүй.
2. Цэцэг мэт хүмүүс байдаг.
Тэдэнтэй маш болгоомжтой харьцаатай байх ба "цаг агаарын" таагүй байдлаас хамгаалах хэрэгтэй, учир нь тэд, эмзэг байдаг. Энэ эмзэг байдал нь өөрийн дур булаам байдал, сэтгэл татам шинж чанартай байдаг тул тэд өөрсдийгөө халамжлуулах, гайхалтай мэдрэх боломжийг олгодог.
3. Номын сан мэт хүмүүс байдаг.
Үргэлж ямар нэгэн зүйл сурч, мэдлэгийн шинэ давхрагыг олж нээх боломжтой, ялангуяа тэвчээртэй байж, чөлөөт цагаа өнгөрөөхдөө залхуурахгүй байх зан чанарыг өөртөө шингээсэн байдаг.
4. Лабиринт буюу зассан байгууламж мэт хүмүүс байдаг.
Тэд урьдчилан таамаглах аргагүй тул булан тойрон юу хүлээж байгааг, харилцаа нь таныг "ширэнгэн ой" руу хөтлөж мэдэхийг таашгүй. Гэхдээ оньсого илүү нууцлаг байх тусам таавар илүү сонирхолтой болдогчлон ийм хүн таныг маш их гайхшруулдаг.
5. Ногоон нуга мэт хүмүүс байдаг.
Тэдний тусламжтайгаар амар тайван байдлыг олж, бүх бэрхшээл, зовлон зүдгүүрийг орхиж, цонхны цаадах бороо, нойтон уравгар байдал, угаалтуурт угаагдаагүй аяга тавгийг дор хаяж нэг минутын турш мартаж, амарч, тайвширдаг.
6.Салют мэт хүмүүс байдаг.
Тэд тэсрэлттэй ааштай, баяр баясгалан, амьдралын мэдрэмжийг бүрэн дүүрэн, төгсгөлгүй багт наадам мэт өгдөг, хангалттай хүч чадалтай байдаг. Аз жаргалыг өөрөөсөө цацруулах мэт цаг хугацааг нэг л гэгээлгээр хурдан өнгөрүүлж байдаг.
7. Боржин чулуу мэт хүмүүс байдаг.
Тэдний тусламжтайгаар үргэлж хамгаалагдсан, үргэлж итгэлтэй юунаас айдаггүй амгалан тайван байх болно. Хэцүү нөхцөл байдалд итгэж найдах хүн нь ийм хүмүүс байдаг.
8. Ангал мэт хүмүүс байдаг.
Муу төгсгөл байдгийг мэднэ, Ирмэг дээрээс болгоомжтой харах, үл мэдэгдэх зүйлд гараараа хүрэхдээ татдаг шиг...
Хэрэв өөрт тань эвгүй сэтгэгдэл, гашуун дурсамж, мууг үлдээсэн бол...тийм хүнээс маш хурдан холдох хэрэгтэй тийм үү!
9. Очир алмаз мэт хүмүүс байдаг.
Хүний сөрөг, эерэг гэсэн шинэ тал нээгдэх бүрт энэ нь чухал уу үгүй юу өөрөөсөө асуудаг. Сурч, биширч хүндлэм хайр булаам хүмүүст эцэг эх, хань хайртай бүх хүмүүс ордог. Тэд бол очир алмаз.