Одоо ингээд л боллоо гэж жижиг зорилгоо биелүүлээд бүү тайвшир!
....Хорвоо дэлхий хэтэрхий сайхан гэж нэг зүйл дээр бүү туйлширсан бай. Халуун хүйтэн сайн муу хосолдог шиг зовлон шаналал бэрхшээлийг алгаа тосоод аз жаргалыг угтдаг шигээ л авж бай...
...Одоо ингээд л боллоо гэж жижиг зорилгоо биелүүлээд бүү тайвшир. Зорилгын дараа үргэлж өөр илүү том илүү өөр зорилготой байгаарай. Зорилгодоо хүрээд цаашид яах учир зүг чигээ тодорхойлсон байгаарай...
...Зорилго тавьж амьдралын чигийг тодорхойлохдоо яагаад гэж өөрөөсөө байнга асуугаарай. Яагаад энэ чухал юм яагаад би үүнийг сонгож байгаа юм? Энэ нь надад ямар утга учиртай зүйл гэдгийг ухаж ойлгож байгаарай...
...Хүмүүстэй уулзаж ярилцаж үзэл бодлоо солилцохоосоо өмнө өөртэйгөө сайн ярьж, өөрийгөө яг юу хүсч байгаагаа, түүндээ хүрэхийн тулд юу хийхийг, чамаас юу, ямар хичээл зүтгэл шаардагдахыг, чамаас хамаарахгүй ямар хүчин зүйл болон үр нөлөө байгааг ямагт мөн тунгааж байгаарай...
...Сул талаа хүлээн зөвшөөрч, өөрийнхөө дутууг ойлгож бусдын давуу байдлыг сурч авахыг оролдож байгаарай. Бусдаас тусламж гуйх хамтдаа хичээж оролдож үзэх нь шүд зуун ганцаар хийхээс хамаагүй хурдан мөн үр дүнтэй байдаг шүү...
...Хэт их бардам байдал нь заримдаа шинэ зүйл сурч хөгжихөд, шинэ нөхцөл байдалд очиход цаг болоод санхүүд алдагдалтай байдаг учир хэрэгтэй үед бусдаас үргэлж тусламж гуйх зоригтой байгаарай...
Эх сурвалж: Дөлгөөн Батжаргал