ЭМЯ: Коронавирусийн 620 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 10218 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт 12235 хүнд PCR шинжилгээ хийхэд 620 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 503 нь Улаанбаатар хотод, орон 117 нутагт байна.
Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 10218 боллоо.
Сүүлийн 24 цагт 270 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 5649 болов.
Өнөөдрийн байдлаар 2107 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:
Хөнгөн:1822
Хүндэвтэр:255
Хүнд: 51
Маш хүнд: 9 хүн байна" гэв.