Та өглөөний хүн үү? Эсвэл шөнийн хүн үү?
Орой эрт унтаж өглөө эрт болсдог хүнийг өглөөний хүн гэж нэрлэнэ. Харин шөнөжин сууж ажиллаад өглөө оройтож босдог хүнийг шөнийн хүн гэж нэрлээд байгаа юм. Манайхны ихэнхийн хувьд шөнийн хүн байх, яагаад гэвэл шөнө сууж ажлаа хийх нь зарим хүмүүст илүү амар байдаг. Би ч гэсэн шөнийн хүн БАЙСАН. Гэхдээ саяхан ӨГЛӨӨНИЙ ХҮН нэртэй номыг уншаад амьдарлын хэв маяг хичнээн буруу байснаа ойлгосон юм. Ер нь бол номны гол санаа нь өглөө эрт босч ажлаа хийх нь хамаагүй үр дүнтэй байдаг, өглөөний 1 цаг нь өдөрийн 3 цагтай тэнцэхүйц үр бүтээлтэй ажиллах боломжийг бидэнд олгодог байна.
Энд шөнийн амьдралтай хүний нэг өдрийн амьдралын талаар сонирхуулъя.
Бид ажил ажил гэсээр өөрийхөө доторлуу өнгийх цаг маш бага гаргадаг (ажил амьдарлаа бодож төлөвлөгөө гаргах, өөрийгөө яг юу болоод, хаана яваагаа мэдэх, бясалгал хийх, дотор хүнээ сонсох гэх зэрэг чухал зүйлд бид бараг цаг гаргаж чаддагүй), учир нь бид өглөө ажилдаа гараад л орой орж ирээд хоолоо идчээд ТВ үзэх эсвэл ажлаа үргэлжлүүлэн хийнэ, тэгээд шөнө ядарсан амьтан арай гэж орондоо ороод дэрэн дээр толгой тавиад нам... Өглөө сэрүүлэг дугармагц бас л нэг ядарсан хүн нүд аниатайгаар сэрүүлгээ 5, 10 минутаар хойшлуулсаар яг цаг нь тулангуут арай гэж босоод хам хум цайгаа ч уусан юмгүй, хувцаслаад яаруу сандруу гүйн гарна. (Өглөө тайван бус боссон учир түлхүүрээ хайж цагаа үрэх, зарим нэг бичиг баримаа орхих, яарсандаа таавчиктайгаа гүйн гарах тохиолдол ч гарч магад....) Ажлын цаг дөхсөн тул гарахад хүн бүр л taxi барихаар гар өргөн зогсоно. За тэгээд taxi олдохгүй бол чихэлдээнтэй автобусанд суугаад савлагдан явж явж сандарсан хүн ажилдаа орж ирнэ. Тэгээд ийм хам хум боссон өдөр ажил ч бас тийм сайхан үр дүнтэй өнгөрөхгүй бас л хам хум... Орой нь бөөн ядарсан хүн орж ирээл хоол хайж хөргөгч ухан оройтож хоолоо иднэ. Хоол идсэн учир нойр хүрэхгүй жаахан юм хийж сууя гээд хэдэн цаг суухад л аль хэдийн 12 өнгөрчихнө. Мөн түүнчлэн шөнө сууж сууж тамаа цайж хийсэн ажлаа өглөө сэрүүнд босоод харахаар үнэхээр хачин утгагүй зүйлс хийсэн байх нь элбэг, зүйрлэвэл дээр үед хүмүүс шөнөжин сууж бичсэн хайрын захиагаа өглөө босоод харахад үнэхээр инээдтэй юм болсон байдаг, тухайн үедээ хамаг сэтгэлээ гаргаж хийсэн ч өдөржин ажлаад ямар ч энерги сэтгэх чадваргүй болсон тархинаас үр дүн гарах нь бага, учир нь шөнө бидний оюун санаа, бие махбод амрахаар тохируулагдсан байдаг учир хүчлээд хийсэн ч үр дүн гардаггүй нь шөнийн тохиромжгүй цагтай шууд холбоотой.
Тэгээд унтахаар орондоо орно, оройтож хоол идсэн тул шөнө есөн шидийн юм зүүдэлж унтсан ч юм шиг унтаагүй ч юм шиг байтал гэнэт босох сэрүүлэг дугарна. Ингээд л нөгөө хам хум амьдрал ахин давтагдана. Зарим шоудсан үед бол өглөө босно гэдэг бүр тамын ажил болно. Өглөө тамын эхэлсэн учир тэр өдөр тэр чигтээ л там шиг өнгөрнө гэсэн үг. Ингээд л бидний амьдарлын нэг цагийг хэрхэн ашигласнаас 1 өдрийн амьдрал үүсч бий болно. 30 өдрийг хэрхэн өнгрөөснөөс 1 сарын амьдрал бий болно, харин 12 сарыг хэрхэн ашигласнаас бидний 1 жилийн амьдарлын үр дүн харагдана. Харин жилүүдийг хэрхэн өнгөрөөнө, насан туршийн маань амьдрал тийм л байна гэсэн үг. Тэгэхээр нэг өдрийг хэрхэн өнгөрөөхөөс 1 жилийн амьдрал амьдрал шалтгаална гэдэгтэй маргах хүн үгүй байх.
Харин нэг өдрийг хэрхэн үр бүтээлтэй эрч хүчтэй өнгөрөөх нь өглөө хэдээс босох вэ гэдэгтэй 100% холбоотой юм. Өглөө эрт босох буюу ӨГЛӨӨНИЙ ХҮН болохын давуу талыг энд дурдая.
-Өглөөний цэнгэг агаар танд эрч хүчийг бэлэглэнэ.
-Өглөө эрт босон ажлаа төлөвлөхөд танд хэн ч саад болохгүй. Ингэснээр энэ нь өдрийг үр дүнтэй өнгөрөөхийн эхлэл болж чадна.
-Шөнө хийх байсан ажлаа өглөө сэргэлэн хийвэл 2дахин хурдтай, мөн үр дүнтэй хийдэг болох нь судлаачидаар нотлогдсон байна.
-Аажуу тайван босч өглөөний дасгал хийгээд хувцас хунараа цэгцтэй өмсч өглөөний цайгаа тайван уугаад, өмнө нь байсан гардаг цагаасаа арай эрт гарвал замын бөглөрөлгүй, хүн багатай автобус эсвэл хүссэнээ такси бариад ажилдаа тайван очиж өглөөг эрч хүчтэй эхэлэнэ.
-Өглөөд 10мин бясалгал хийх нь тэр өдөртөө хүссэнээ биелүүлэхэд тань туслана.
-Өглөө эрт зурагт, утас, гэрийхэн гээд хэн ч танд саад болж чадахгүй.
-Эрүүл саруул урт удаан наслахад өглөөний амьдарлын хэмнэл туслана.
-Амжилтанд хүрсэн хүмүүсийн 90% нь өглөө эртлэн босч ажлаа төлөвлөн бусдаас илүү хурдтай, эрч хүчтэй амьдардаг хүмүүс байдаг.
- Өглөөд шинэ санаа төрөх магадлал их, тэр санаа нь хэрэгжих магагдлал бас их байдаг.
-Өглөө эрт босон ашигласан 1 цаг бүр өдрийн 3 цагтай тэнцдэг гэх зэрэг тоочоод баршгүй олон давуу тал байнаа. Ингэж их зүйл бичсэний шалтгаан нь хамтдаа ӨГЛӨӨНИЙ ХҮН БОЛЦГООЁ! гэсэн уриалга гаргахыг хүссэн юм.
Харин өглөө босч, орой унтах тохиромжтой цаг нь 23:00- 05:00 байх нь хамгийн тохиромжтой гэж номон дээр бичсэн байна.(Энэ нь олон хүний туршлагаар нотлогдсон) Ер нь тэгш цагаар унтах нь хүний бие физилогид тохиромжтой төдийгүй амарсан болдгийг тус номон дээр нотлон харуулсан байна, энэ нь юу вэ гэвэл 4, 6 эсвэл 8цаг унтвал та гүн сайн нойр авч чадна гэсэн үг юм. Өглөө 5цагт боссоноор та багаар бодоход 3цагийг өөртөө зориулах боломжтой болно.
Энэ 3-н цагт хийсэн зүйл нь танд 9 цагтай тэнцэхүйц үр дүнг авчирна. Амьдрал илүү утга учиртай болж та цаг хугацааг захирч чадна.
Гэхдээ саад бэрхшээл их тулгарна, тэр бүхнийг давж чадвал БЭРХШЭЭЛИЙН ЦААДАХ БЭЛГИЙГ ОЛЖ АВЧ ЧАДНА.
Эх сурвалж: Creative Mongolia