Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 17537 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 271 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн тохиолдлын 232 нь Улаанбаатар хотоос илэрсэн бол орон нутгаас 39 илэрлээ. Ингэснээр орон нутагт гарсан халдвар 1170 боллоо. Мөн эмчлүүлж байсан 54 настай эрэгтэй нас баржээ.
Сүүлийн 24 цагт 163 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 9698 боллоо.
Одоогоор 1987 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 7, хүнд 36 хүн байгаа" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.03-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.03-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, April 2, 2021