ОХУ-аас худалдаж авах вакцины эхний ээлж дөрөвдүгээр сард ирнэ
ОХУ-аас худалдаж авах нэг сая тун Спутник V вакцины худалдааны гэрээ байгуулагдаж, эхний ээлжийн вакцин дөрөвдүгээр сарын 10-ны дотор нийлүүлэгдэхээр болжээ. Энэ талаар Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал К.А.Дмитриев нартай захидлаар харилцан, цахимаар ярилцаж ОХУ-аас татан авах Спутник V вакцины худалдааны гэрээг байгуулжээ.