Жо Байдены хүү Украины “Бурисма” компаниас олсон бүх мөнгөө хар тамхи, архинд зарцуулжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден дурсамж номондоо Украины “Бурисма” компанид ажиллаж байхдаа авсан мөнгөө хар тамхи, архинд зарцуулсан тухай бичжээ. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацаанд эдгээр донтолтоос болж шаналж байсан тухайгаа “Сайхан үйлс” номондоо тодорхой дурссан байна. Энэ талаар “The Washington Post” сонин номын хэсгээс иш татан нийтэлжээ.
“Сүүлийн таван жилийн хугацаанд л гэхэд би хорин хэдэн жил амьдарсан эхнэрээсээ салж, духандаа гар буу тулгуулж, хямдхан дэн буудалд амьдарч, тэр чигээрээ уруудаж байсан. . . <>. Гэр бүлийнхэн маань намайг хараад гэхээсээ миний амьдарч байсан I-95 хурдны замын ойролцоо өдрийн 59 долларын үнэтэй дэн буудлыг хараад илүү айж билээ”гэж ерөнхийлөгчийн хүү бичжээ. Хантер Байден Украины “Бурисма” хийн компанийн удирдлагын зөвлөхөөр ажиллаж байхдаа сард 50,000 доллар олдог байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг дэмжигчид Хантерыг аавыгаа лоббийн ажилд ашигласан гэж үздэг. Тэрч бүү хэл эцэг Байден нь “Бурисма” компанийн эсрэг мөрдөн шалгах ажлыг удирдсан Ерөнхий прокурор Виктор Шокиныг огцруулах зорилгоор Украины эрх баригчдад шахалт үзүүлсэн гэж сэжиглэдэг.