Амны хаалт л аварна

2021-04-02, 09:50 COVID-19 575 0
Амны хаалт л аварна

Манай улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн. Гэсэн ч Засгийн газраас хатуу хөл хорио дахин тогтоолгүй, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг өөрчлөх зэргээр тухайлсан арга хэмжээ авч, ажил, бизнесийг хэвийн явуулах шийдвэр гаргав. Ерөнхийлөгч ч ийм утга бүхий мэдэгдэл хийхдээ иргэдийнхээ ухамсарт найдаж буйгаа дурдсан.

Төр, засгийн зүгээс ийм арга хэмжээ авав. Үүнтэй зэрэгцээд бизнесийн байгууллагынхан чангарч эхэлснийг “Алтжин” худалдааны төвийн удирдлага түрээсийн мөнгөө төлөөгүй лангуу түрээслэгчдийнхээ ажлын байрыг лацдаж эхэлснээс харж болно. Халдвар хурдтай тархаж, батлагдсан тохиолдлын хоногийн үзүүлэлт 300-гаас буурахаа больсон энэ үед хаана, хаанаа, хэн хүнгүй ажил, амьдралаа хохирол багатай явуулахад туслах, хамгийн энгийн бөгөөд найдаж болох хамгаалалт нь амны хаалт болоод байна.

Амны хаалтын ач тусыг ойлгодог, бусдаар хэлүүлэх хэрэггүй гэх хүн бий л байх. Гэтэл бодит байдалд хайнга хандсаар. Гудамжинд яваа хүмүүсийн хэдийнх нь нүүр, ам ил байдаг вэ. Зарим нь нүглийн нүдийг гурилаар хуурахтай адил амны хаалтаа чихэндээ углаад, эрүүн доогуураа татаад явдаг. Олуулаа согтуу явдаг нөхөд бол бүр юу ч үгүй харагдах. Гадаа тоглож байгаа хүүхдүүд ч амны хаалтаа эрүүн доогуураа зүүчихсэн инээлдэж, хөөцөлдөж явах. Энд дурдсан хүмүүст шаардлага тавихад муухай харах, зөрүүлж элдвээр хэлэх нь энүүхэнд. Хоорондын зай барих тухайд бүр хэлэх ч юм биш. Зоогийн газар, ресторанууд ширээ хоорондын зай баримтлуулж үйлчилдэг гэх ч үнэн хэрэгтээ хэрэгжүүлдэг нь цөөн. Тэгэхээр өнөөдрийн тухайд Ерөнхийлөгчийн хэлсэн иргэдийнхээ ухамсарт найдах тухай яриа бараг хоосон гэсэн үг.

Ийм нөхцөлд авралын цорын ганц арга байж ч мэдэх амны хаалтад онцгой ач холбогдол өгч мэдээллийг сэргээн хүргэе. Цар тахал дэгдэж эхэлсэн цагаас хойш дэлхийн улс орнууд амны хаалтын тухайд янз бүрийн бодлого баримталж эхэлснийг бид мэднэ. Эцсийн дүнд буюу жил гаруйн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг хураангуйлан дүгнэхэд ард түмэндээ амны хаалт тогтмол зүүхийг шаардсан улсууд, тэр дундаа Азийн орнуудад өвчлөл эрс бага, харин төр, засгаас нь хүртэл үүний хэрэг байхгүй хэмээн ард олноо төөрөгдүүлж ирсэн газарт өвчлөл их болов. Тухайлбал, Америкт коронавирусээр өвдсөнөөс болж 500 гаруй мянган хүн нас барсан.

Улс орнуудын ард иргэддээ амны хаалт чухал биш гэж хэлж байсан удирдагчид ч “Андуурчээ, амны хаалт зүүгээрэй” гэх лугаа адил дуугарч эхэлсэн. Өнгөрсөн оны тавдугаар сард хэд хэдэн эрдэмтэн хамтарч “Science” сэтгүүлд зөв зохистой үйлдвэрлэсэн буюу шүүлтүүр болон бусад талаар стандарт хангасан амны хаалт зүүх нь маш сайн хамгаалалт болно гэсэн нийтлэл гаргасан. Тэгэхээр өнгөрсөн оны зургадугаар сараас дэлхий нийтээр амны хаалт зүүх болсон гэсэн үг. Тэр болтол цэнхэр гараг даяар хэдий хэрийн вирус тархаж, өнөө хэр устаж үгүй болохгүй зүдрээж байна.

Амны хаалт яагаад чухал вэ. Юуны өмнө шинж тэмдэггүйгээр, эсвэл бага зэргийн зовуурьтайгаар (хамрын ханиад гэж андуурахаар) коронавирус тээгчдээс хамгаална. Мөн вирусийн нягтшил өндөр байх магадлалтай эмнэлэг, нисэх онгоц, ресторан, агааржуулагч муутай олон хүнтэй ямар ч байгууламжид ороход хамгаална. “Аюулгүйн зай” хоёр метр гэх ч энэ нь хангалтгүй үзүүлэлт хэмээн дээрх эрдэмтэд хэлжээ. Яагаад тэр вэ. Хүн хооронд ийм зайтай байхад вирус агаар дуслын замаар халдварлахгүй, өөрөөр хэлбэл, хүрч очихгүй гэж 1930-аад онд эрдэмтэд тогтоосон түүхтэй аж. Гэтэл өдгөө судалгаа хийж, дүгнэлт гаргаж буй эрдэм шинжилгээний ажилтнууд тухайн үед өнөөдрийнх шиг нарийвчлалтай багаж, төхөөрөмж байгаагүй учраас “аюулгүйн зай”-г хоёр метр гэж тогтоожээ, одоо бол тийм биш гэж байна. “Ковид-19”-ийн тухайд ханиах, найтаах төдийд бус, зүгээр л амьсгалахад тархах тул олуул бөөгнөрөхгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг чухалчлаад буй.

Коронавирусийн тухай хүмүүсийн мэдлэг арвижиж буй ч сануулахад гэмгүй болов уу. 100 микрометрийн хэмжээтэй дусал салхигүй үед гурван метрээс таван секундийн хугацаанд гадаргууд буудаг аж. Харин нэг микрометр хэмжээтэй нь агаарт 12 цагийн турш байдаг тухай “Sience”-д бичжээ. Үүнээс үзэхэд “аюулгүйн зай”-ны тухай ДЭМБ-ын тодорхойлолт ч эргэлзээтэй хэмээн эрдэмтэд үзэж буйгаа илэрхийлсэн. Мөн задгай орон зайд коронавирус байхгүй гэж ойлгон тайвширч болохгүй. Нэг талаас байгалийн хэт ягаан туяа “ажлаа хийж”, “дайсны цэргүүд”-ийг устгах ч зарим дусал тоосны ширхэгт дайгдан хаашаа л бол хааш тэнүүчлэх гэнэ. Амьсгалын замын, агаар дуслын үүсгэгчтэй халдварт өвчний үед тухайлбал, илт ханиаж, найтааж буй өвчтөнийг тусгаарлан, бусдыг аварч ирсэн уламжлалт аргыг “Ковид-19”-ийн үед хэрэглэхэд үр дүн хангалтгүй байгаад гол учир буй. Яагаад гэвэл шинж тэмдэггүйгээр өвчин буюу вирус тээгч дийлэнх нь байх бөгөөд тэдгээрээс халдвар авсан нь хүнд, хөнгөн хэлбэрээр өвчилж, зарим нь хорвоог орхих, төгсөх үгүй нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүссэн билээ. Эрдэмтэд эцэст нь коронавируст олзлогдохгүй байх оновчтой арга бол бусдад тамхины утаа үнэртэхгүй төдий зайд ойртохгүй байх эсвэл амны хаалтыг горимын дагуу тогтмол зүүх хэмээн тодорхойлж.

Манай улсад зарим хүн амны хаалтыг хэрхэн зүүж байгаа тухай эхэнд дурдсан. Цаашид, эрдэмтдийн үзэж буйчлан аврах гол арга болсон амны хаалтыг иргэн бүр зөв, гол нь ухамсар, хариуцлагатайгаар зүүхийн чухлыг ойлгуулах, хүмүүсийн ой тоонд ортол сурталчлах ажлыг чанартай хийх шаардлагатай байна. Энэ үүрэг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хамаардаг. Тэднийхээс олон нийтийн дунд ухуулан таниулах ажил хийгээгүй, ажилладаггүй гэж хэлэхгүй. Учир нь тус байгууллагаас эрхлэн гаргасан төрөл бүрийн хэвлэмэл бүтээгдэхүүн, видео материалууд байдаг. Ард иргэд тэдгээрээс ойлголт авч, амьдралдаа хэрэгжүүлдэг байх. Гэхдээ халдварын тархалт оргил үедээ гэхээр ихэссэн өнөө цагт контентуудынхаа агуулгыг шинэчилж, шинэ сэргэг мэдээлэл, мэдлэгийг оновчтой өгөх байдлаар бэлтгэж түгээх хэрэгтэй санагдана.

Нэгэн үе амны хаалтын хомсдол үүсээд байсан. Одоо бол элбэг байна. Үндэсний үйлдвэрлэгч цөөн байгууллага эмийн сан, эмнэлгийн байгууллагуудад нийлүүлдэг. Мөн бизнесийнхэн БНХАУ, Турк зэрэг улсаас оруулж ирж байна. Монголын үйлдвэрлэгчид “Монгол Улсад чанарын шаардлага хангаагүй буюу вирус шүүх чадваргүй, өөрөөр хэлбэл, шүүлтүүргүй амны хаалт оруулж ирсээр байна. Тийм учраас иргэд анхаарал болгоомжтой байж, баталгаатай, чанарын шаардлага хангасныг сонгоорой” хэмээн сануулсаар буй.

Амны хаалт чанартай, эсэхийг мэдэх, ялгах боломжгүй бол эмийн сангуудад худалдаж буй үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгоход хангалттай аж. Үнэ ч боломжийн буюу нэг бүр 350 төгрөг орчим байна. Коронавирус нь дээр дурдсанчлан маш бага хэмжээтэй тул даавуун, нэхмэл эдлэлд шүүгдэхгүй талтай гэдэг. Өөрөөр хэлбэл, вирус чөлөөтэй нэвтэрнэ гэсэн үг. Тийм болохоор зориулалтын материалаар оёсныг хэрэглэх нь тустай.

Манай улс дэлхийн гүрнүүдийн нэгэн адил хүн амаа вакцинжуулж эхэлсэн бөгөөд үр дүн нь хэдхэн сарын дараа харагдах байх. Гагцхүү өдгөө эх сурвалж нь мэдэгдэхгүй нэлэнхүйдээ тархаад буй вирусийг өөртөө болон бусдад халдаахгүйн тулд цаг зав, хөрөнгө ч төдийлөн шаардахгүй амны хаалт зүүх найдвартай аргыг санан санан хэрэглэж, нийгмээрээ эрүүл аж төрөхийн төлөө сэтгэл гаргах түүхэн цаг үе тохиож байна.

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419