ЭМЯ: 394 тохиолдол илэрч, батлагдсан тохиолдол 8841 боллоо
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
"Сүүлийн хоногт 20489 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 394 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 394 тохиолдлын 266 нь Улаанбаатар хотоос, 128 нь орон нутгаас илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 8841 тохиолдол боллоо" гэж албаныхан мэдээллээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 150 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Халдварын нийт тохиолдлын тоо 8841 бүртгэгдсэнээс 5070 буюу 57 хувь нь эдгэрсэн.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.01-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.01-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, March 31, 2021