ХӨСҮТ: Коронавирусийн 377 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт 10652 хүнд PCR шинжилгээ хийхэд 377 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 328 нь Улаанбаатар хотод, орон нутагт 49 байна. Тодруулбал, Сэлэнгэ 4, Дархан 16, Архангай 7, Төв 5, Хөвсгөл 45 Увс 1, Өвөрхангай 6, Булган 4, Ховд 1 тохиолдол байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 8447 боллоо.
Халдвар авсан 69 болон 84 настай иргэн нас барсан байна.
Сүүлийн 24 цагт 95 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 4920 болов.
Өнөөдрийн байдлаар1902 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:
Хөнгөн: 1637
Хүндэвтэр: 219
Хүнд: 34
Маш хүнд: 12 хүн байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.31-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.31-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, March 30, 2021