Халдвар аваад эдгэрсэн хүмүүс 6-8 сарын дараа вакцин хийлгэх боломжтой
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 290108 хүнийг вакцинжуулсан гэж ЭМЯ-наас мэдээллээ. Түүнчлэн КОВИД-19 халдвар аваад эдгэрсэн хүмүүс 6-8 сарын дараа вакцин хийлгэх боломжтой гэв.
Одоогоор вакцинжуулалт хэвийн байгаа ба 900 мянган тун Синофарм вакцин дөрөвдүгээр сард багтаж ирнэ. Мөн Спутник вакцины нэг сая тун орж ирэхээр болсон юм.