Өмдний халаасанд гар утсаа хийх нь эр бэлгийн эсэд муу нөлөөтэй
"Exeter" их сургуулийн эрдэмтэд гар утаснаас ялгарч буй цацраг туяа эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулж байгааг тогтоожээ. Судалгаанд оролцогч эрчүүдийн 50-85 хувь нь хэвийн байсан бол үлдсэн найман хувийнх нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн удааширч байгааг нотолсон байна.
Хэрэв удаан хугацаагаар гар утсаа халааслаж явбал аав болох магадлал багасах нь ээ. Орчин үеийн технологи хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлдгийг судлаачид баталсаар байна. Үүнээс гадна зөөврийн компьютер эр бэлгийн эсэд сөрөг нөлөөтэй гэж үзжээ.
Тэгэхээр гар утсаа халааслаж явахаа больж, компьютер дээр олон цагаар суухаас татгалзах хэрэгтэй гэнэ шүү.