Вакцинд тэсвэртэй коронавирусийн хувилбар бий болж болзошгүй
Хэрэв вакцинжуулалттай зэрэгцэн COVID-19-ийн халдварын тохиолдол эрс нэмэгдвэл коронавирусийн дараагийн хувилбар нь одоо байгаа вакцинд дархлаатай болж магадгүй гэж ХБНГУ-ын Канцлерын тамгын газрын дарга Хельге Браун мэдэгдэв. “Ийм тохиолдлыг бид хэрхэн ч гаргаж болохгүй.
Эс тэгвээс бидэнд шинэ вакцин хэрэгтэй болж, вакцинжуулалтыг тэгээс нь эхлэх хэрэг гарна “гэж тэрээр хэлжээ. Түүний үгээр Герман улс одоогоор “цар тахлын хамгийн аюултай үе шатыг” туулж байна. Covid-19-ийн илүү халдвартай хувилбар мөн вакцинжуулалтын удаашралтай байдлаас болж Европт цартахлын гурав дахь давлагаа өмнөх хоёроосоо ч дор байж магадгүй болоод байгаа аж.