Эрчүүд ямар бүсгүйг хамгийн тачаангуй гэж үздэг вэ?
Дэлхий даяар гоо бүсгүйн биеийн харьцааг 90х60х90 гэж үздэг ч энэ нь зөвхөн тэмцээн уралдаанд л барьдаг үзүүлэлт байж болох тухай нэгэн сонирхолтой судалгааны дүн гарчээ.
Эмэгтэйчүүдийн биеийн гоо үзэсгэлэнгийн шалгуур улс орон үндэстэн бүрт өөр байдаг гэхэд болно. Дорно дахины улс орнуудад нарийхан бэлхүүстэй эмэгтэйлэг биеийг гоо үзэсгэлэнтэйд тооцдог бол Америк зэрэг оронд байнгын дасгал сургуулилтын хүчээр олж авсан илүү дутуу сул өөх махгүй, галбираа төгс гаргасан булчинлаг биеийг илүүд үздэг байх жишээтэй. Харин Африкийн ихэнх орнуудад махлагдуу эмэгтэйг гоо үзэсгэлэнгийн дээд гэж үзнэ.
Ер нь ч ямар эмэгтэйг тарганд тооцох тухай яриа байнга гарсаар ирсэн. Шотландын Абердиний их сургуулийн эрдэмтэдийн явуулсан нэгэн судалгааны үр дүнд дийлэнх эрчүүд дэлхийн гоо бүсгүйн тэмцээний баримталж ирсэн уламжлалт хэмжээг таашаадаггүйг нотолжээ. Эрчүүдэд хэт туранхай биш, хэт тарган биш, биеийн харьцаа нь өндөр намдаа зохицсон эмэгтэй илүү таалагддаг болох нь тогтоогджээ.
Эрдэмтдийн томьёолсноор эрчүүд 22,8 - 24,8 биеийн жингийн индекстэй бүсгүйчүүдэд хөл алддаг аж. Биеийн харьцаа зөвтэй бүсгүйчүүд эр эмийн ажилдаа ч нийцтэй, чадамгай байдгийг дашрамд тогтоожээ.
Биеийн жингийн ийм индекстэй бүсгүйчүүл гэхээр дунджаар 165 см өндөртэй, 65 кг жинтэй бүсгүйчүүд байх аж. Нөгөө алдартай модель, миссүүдийн харьцаа бол зүгээр л хараад өнгөрөхөд сайханы ангилалд оржээ. Судалгаанд оролцсон эрчүүдээр төрөл бүрийн өндөртэй болон биеийн индекстэй бүсгүйчүүдээс сонголт хийлгэхэд туранхай өндөр эмэгтэйчүүдийг сонирхох боловч сонголт хийхдээ ихэнхдээ дээр дурдсан биеийн харьцаа болон индекстэй бүсгүйчүүлийг сонгож байсан аж.
Харин биеийн жингийн индекс гэдэг нь таны биеийн жин, өндрийн хэмжээст тань хэр нийцэж байгааг тодорхойлдог хэмжээс юм. Биеийн жингийн индексийг БЖИ= жин кг : (өндөр м х өндөр м) гэсэн томъёогоор бодож тодорхойлдог юм байна. Жишээлбэл, та 60 кг жинтэй, 157 см өндөртэй байлаа гэхэд БЖИ=60:(1.57x1.57)=24.34 гэж бодно. Таны биеийн индекс 24.34 буюу эрчүүлийн тодорхойлсноор хамгийн хүсэмжит бүсгүйн ангилалд багтаж байна.
Эх сурвалж: Human Interest