Яармаг дахь спортын ордонд 400, бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлджээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар хэлэлцжээ.
ЗГХМОНХГ-ын өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 233,000 орчим иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авсан байна.
Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар:
11 зочид буудалд 932
Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300
Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200
Яармаг дахь спортын ордонд 400
Бөхийн өргөөнд 100 ор тус тус дэлгэхээр бэлдэж байгаа аж.