Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүс дархлаагаа дэмжих, халуун бууруулах эм уух боломжтой гэв
Өнөөдрийн байдлаар 306 иргэнийг гэрээр эмчилж байна ЭМЯ-наас мэдээлсэн. Эдгээр хүмүүст ямар эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгаа талаар ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаагаас тодрууллаа.
Тэрбээр, “Коронавирусийн халдвар илэрсэн хүмүүст 24 цагийн шуурхай арга хэмжээний эмнэлзүйч эмч очиж, тухайн хүний биеийн байдлыг үнэлнэ. Тухайн хүн хөнгөн, шинж тэмдэг илрээгүй тохиолдлуудад гэрээр тусгаарлалт хийж байгаа. Түүнчлэн тухайн иргэн өөрөө гэрээрээ өөрийгөө тусгаарлах боломжтой гэсэн нөхцөлд гэрийн тусгаарлалтад үлдээж буй. Гэрийн тусгаарлалтын хяналтыг НЭМГ хариуцан, өрх болон дүүргийн эмнэлгээс гэрээр үлдсэн хүмүүсийн хяналтыг хийж байна” гэв.
Мөн хөнгөн гэдэг ангилалд багтаж байгаа хүмүүст гэрээр эмчилгээ үйлчилгээг хийж байгаа. Эдгээр хүмүүс улсаас тийм эм уу гэж аваачиж өгөхгүй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. Харин эмчийн үзлэгийн үндсэн дээр тухайн хүн дархлаагаа дэмжих, халуун бууруулах ямар эм уух боломжтой вэ гэдгийг зөвлөж, эмч нар хяналтаа тавьж ажиллаж буй. Ямар нэг байдлаар улсаас зардал гаргаж, энэ хүмүүст мөнгө төгрөг төсөвлөөгүй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.