Л.Энхсайхан: Жирэмсний эхний гурван сард вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байна
Жирэмсний эхний гурван сард вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд цаашид хүүхдэд вакцин хийх эсэх талаар эрдэмтэд судалж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "АстраЗенека" вакцины эхний тун хийлгэснээс 56, 90 хоногийн дараа 2 дахь тунг хийлгэвэл илүү үр дүнтэй байна. Түүнчлэн хоёр дахь тунг эхнийхээс өөр вакцин хэрэглэвэл илүү үр дүнтэй байх эсэхийг судалж байна. Цайр болон Д амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийж, дэлгэцээс хол байх хэв маягийг хэвшүүлэхийг уриалж байна.
Нярай хүүхдийн амны хөндий болон хоолойноос арчдас авах замаар шинжилж байна. Шүлснээс шинжилгээ авах аргыг одоогоор ашиглахгүй байгаа ч удахгүй нэвтрүүлнэ" гэв.