ЭМЯ: Коронавирусийн 218 тохиолдол бүртгэгдсэний 42 нь орон нутагт байна
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Халдварт тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт 12605 хүнд PCR шинжилгээ хийхэд 218 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 176 Улаанбаатар хотод, орон нутагт 42 орон нутагт тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Өвөрхангай 27, Дархан-Уул 10, Төв аймагт 5 халдвар бүртгэгдээд байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5610 боллоо.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 189 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3947-д хүрч нийт тохиолдлын 70.3 хувийг эзэлж байна.
Одоогоор 1367 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:
- Хөнгөн-1138
- Хүндэвтэр-207
- Хүнд-18
- Маш хүнд-4 хүн байна" гэв.
“ЦАГ ЯВСААР БАЙНА” Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, March 23, 2021