“Twitter”-ийн анхны жиргээ 2.9 сая ам.доллароор зарагджээ
“Twitter” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Жек Дорсигийн анхны жиргээ 2.9 сая гаруй ам.доллароор зарагдсан тухай “Valuables” онлайн дуудлага худалдааны цахим хуудсанд мэдээлжээ.
NFT (Non-fungible token) буюу блокчэйнд суурилсан үл орлогдох, дахин давтагдашгүй дижитал бүтээл гэж нэрлэгдээд байгаа токен болох виртуал хөрөнгийг эзэмшигч нь Малайзын гарааны компани “Bridge Oracle”-ийн ерөнхий захирал Хакан Эстави болжээ. "Хакан Эстави 2 915 835 47 ам.доллароор худалдаж авлаа" гэж “Valuables” мэдээлсэн байна.
Дорси анхны жиргээгээ 2006 оны гуравдугаар сарын 21-нд нийтэлж байжээ. Тухайн үед тэрбээр "Би зүгээр л “Twitter” -ээ тохируулж байна" /just setting up my twtt/ гэж бичсэн байна. Дорси жиргээгээ энэ сарын эхээр дуудлага худалдаанд тавьсан юм.
Тэрбээр цахим худалдаанаас олсон бүх орлогоо цар тахлын нөхцөлд Африкийн орнуудын хүн амд тусламж үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж буй "GiveDirectly" буяны санд хандивлана гэдгээ урьд нь мэдэгджээ.