48:24
Монголчуудын хүнсний гол бүтээгдэхүүн болох хонины махны үнэ өндөр байгаа нь иргэдэд хүндээр тусч байна. Монголын хамгийн том махны зах болох Эмээлтэд худалдаа эрхлэгчид хонины махны үнэ Хятадын үйлдвэрүүдээс болж 20-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж мэдэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд Эмээлт захад хятад үйлдвэрүүд эрс нэмэгдэж, Эдгээр үйлдвэрүүд нь малчдаас шууд гадаадад экспортлох махыг өндөр үнээр, зуучлагчгүйгээр худалдаж авж эхэлсэн нь орон нутгийн зах дээр махны үнэ өсөхөд нөлөөлжээ