ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт 206 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт 12326 хүнд PCR шинжилгээ хийхэд 206 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 191 Улаанбаатар хотод, Дархан-Уул 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 тохиолдол бүртгэгдлээ.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5392 боллоо.
Сүүлийн 24 цагт 152 хүн эмчлэгдэж, нийт 3758 буюу 69.7 хувь нь эдгэрээд байна.
Өнөөдрийн байдлаар 1419 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:
- Хөнгөн:1218
- Хүндэвтэр:183
- Хүнд:14
- Маш хүнд: 4 хүн байна" гэв.
3КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.23-НЫ 11 ЦАГ/3КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.23-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, March 22, 2021