48:24
Улаанбаатар бол өвөлдөө -40 хэмд хүрдэг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм. Нийслэлийн нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг эзэлдэг гэр хороололд нэгэн айл зуухгүй орон сууцанд нүүрснээс гаралтай түлш шатаахгүйгээр тав тувтай амьдарч байна. Учир нь энэхүү орон сууц нь Пассив байшингийн стандартын дагуу, 45 см зузаан тусгаарлалт сайтай хана, Аргон хийгээр дүүргэсэн 3 давхар вакум цонхтой, Хаягдал агаараас дулаан солилцуурын төхөөрөмж болон 4.5 кВт-ийн нарны цахилгаан үүсгүүр суурилуулснаар шаардлагатай эрчим хүчээ Нарнаас шууд хүлээн авдаг эрчим хүчний хэмнэлттэй байшин болно.
Эх сурвалж: A24 News Agency