ЭМЯ: Коронавирусийн 210 тохиолдол бүртгэгдэж, 25 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн 24 цагт 10049 хүнд PCR шинжилгээ хийхэд 210 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн нь 184 батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. 25 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгааг хийж байна.
Улаанбаатар хотод 206, Хөвсгөл аймагт 3, Зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5186 боллоо.
Өнөөдрийн байдлаар хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:
- Хөнгөн: 1209
- Хүндэвтэр: 180
- Хүнд: 15
- Маш хүнд: 3 хүн байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.22-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.22-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, March 21, 2021