Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийх хугацааг хойшлуулав
ЭМЯ-наас зохион байгуулж, хүн амаа дархлаажуулах ажлыг нийслэл болон эдийн засгийн гол бүс болох Өмнөговь аймагт эхлүүлсэн. 2021 оны гуравдугаар сарын 21-ний 20.00 цагийн байдлаар, улсын хэмжээнд 209 278 хүнийг дархлаажуулалтад хамруулаад буй.
Эхний тунгаа тариулсан бол үлдсэн тунг 28 хоногийн дараа хийнэ. Ингэснээр дархлаа тогтоно хэмээн салбарын эмч, мэргэжилтнүүд анхааруулж байсан. Гэвч 28 хоногийн хугацааг гэнэт 56 болгож өөрчилжээ. Энэ тухай мэдээллийг иргэдэд мессежээр илгээж буй. Вакцин хоорондын хугацааг өөрчилснөөр эсрэг үр дүн гарах, эсэхэд эргэлзэж эхлэв. Өөрөөр хэлбэл, Засгийн газар давтан тунг хийх вакцины нөөцөө бүрдүүлээгүй бололтой хэмээн олон нийт хардаж байна.